• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБООНЫ XI ИХ ХУРАЛ БОЛНО.

“Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны XI Их Хурал зохион байгуулах тухай”  Холбооны ерөнхийлөгчийн 2021 оны есдүгээр сарын 20-ний өдрийн Е/02 дугаар тушаалаар Холбооны Их Хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Холбооны дүрэмд заасны дагуу Их хуралд хувь гишүүд саналын нэг эрхтэй оролцоно. Гишүүн байгууллагууд 5 хүртэлх саналын эрхтэйгээр оролцоно.

Тус Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

1.Холбооны 2019-2021 оны Үйл ажиллагааны тайлан;

2. Хяналтын зөвлөлийн тайлан, дүгнэлт;

3. Холбооны дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэх, батлах;

4. Барилгын инженерийн Ёс зүйн дүрмийг хэлэлцэх, батлах;

5.Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох;

Их хуралд төлөөлөгчөөр оролцох эрхэм гишүүн та дараах холбоосоор бүртгүүлнэ үү. Төлөөлөгчдийг 2021 оны 11 дүгээр сарын 4-ний 18.00 цаг хүртэл бүртгэнэ. 

ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮРТГЭЛ

  Эрхэм гишүүд, гишүүн байгууллагууд та бүхнийг Их хуралдаа идэвхитэй оролцохыг урьж байна. 

ХОЛБООНЫ XI ИХ ХУРЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

94940985, 99009239

Нийтэлсэн: 2021-10-25

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.