"БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зохион байгуулж буй 2026 оны "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн"-ий хүрээнд Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ-иас Өвөрхангай аймагт ажиллаж буй барилгын салбарын инженер, мэргэжилтнүүдэд зориулсан "Барилгын салбарын эрх зүйн орчин" сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалтыг 03 дугаар сарын 19-нд зохион байгууллаа.
Сургалтаар салбарын чухал асуудлуудыг хөндөж дараах сэдвүүдээр илтгэл тавьж, инженер, мэргэжилтнүүдэд мэдлэг мэдээлэл өгөв. Үүнд:
- Барилгын салбарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоо сэдвээр МБИХ ТББ-ын Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул
- Барилгын тухай хууль, холбогдох дүрэм, журмууд сэдвээр “МБИХ” ТББ-ын Ерөнхийлөгч Б.Гантулга /МУЗИ/
- Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга төсөллөх, үнэлэх, сургамж сэдвээр МБИХ ТББ-ын Хүндэт ерөнхийлөгч Э.Ганзориг /Гавъяат барилгачин, МУЗИ Ph. D/
- Барилгын
инженерийн ёс зүй, баримтлах зарчим сэдвээр “МБИХ” ТББ-ын дэд ерөнхийлөгч Т.Түмэн-Өлзий /МУЗИ/ нар тус тус сэдвээр илтгэл тавив.
Сургалтад тус аймгийн 40 гаруй инженер, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд тэдгээрт мэргэжил дээшлүүлэх багц цагийн гэрчилгээ олгов. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд сургалтыг үнэлэхдээ үр дүнтэй, ач холбогдолтой болсныг онцолж, дараагийн сургалтуудыг орон нутагтаа дахин зохион байгуулах хүсэлтийг гаргасан юм. Ерөнхийлөгч Б.Гантулга инженерүүдийн хүсэлтийг хүлээн авч, дараагийн сургалтуудад төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй сургалт эрхлэгч мэргэжлийн холбоодтой хамтран явуулах боломжтойгоо илэрхийлсэн юм.
Сургалтад идэвхитэй хамрагдсан инженерүүдийнхээ цаашдын ажилд амжилт хүсье.



Нийтэлсэн:
2026-03-23