• 976-11-330985
  • info@mace.org.mn

"MACE ANNUAL MEETING-2025" ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ нь 22 дахь жилдээ “MACE ANNUAL MEETING 2025” олон улсын арга хэмжээг 2025 оны 06 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд 6 дугаар сарын 12-ны Пүрэв гаригт “МЕТРО & ГАЗАР ДООРХ БАЙГУУЛАМЖ. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” сэдэвт олон улсын техникийн семинар, 6 дугаар сарын 13-ны Баасан гаригт “БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ТӨР БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ” сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага болж өндөрлөлөө.

“MACE Annual Meeting-2025” олон улсын арга хэмжээний хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл: Метро төсөл”, Япон Улсын “West Nippon Expressway” компанийн менежер Цубаса Нода “Шин-Мейшань хурдны замын Жоёо давхар замын төлөвлөлт, угсралт”, Тайвань Улсын Үндэсний Их Сургуулийн Барилгын инженерийн тэнхимийн туслах профессор Янг-Чиен Чан “Метроны буудлын зураг төсөлд ногоон барилгын үзэл санааг тусгах арга замууд”, БНСУ-ын “Улаанбаатар Метро” төслийн менежментийн зөвлөх, зураг төслийн багийн ахлах Мүн Иксу “БНСУ-ын газар доорх байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэлтийг үнэлсэн жишээнүүд”, БНСУ-ын Чэжүгийн Барилга, Байгаль орчны форумын (JCEF) ерөнхийлөгч Чанг-Нам Ко “БНСУ-ын гадны орнуудад хэрэгжүүлж буй метроны төслүүд болон эрсдэлийн менежмент”, ХБНГУ-ын “Schomburg Asia” компанийн захирал Альберт Ж. Шомберг “Усанд тэсвэртэй өөрийгөө эмчилдэг бетон”, БНСУ-ын Ёнсэй Их Сургуулийн докторант Э.Хувилай “Метроны барилга байгууламжийн мэдээлэлтэй загварчлалыг хөгжүүлэх нь: IFC стандарт болон семантик баяжуулалтын аргачлал” сэдвээр тус тус илтгэл тавьж, туршлагаа хуваалцав.

Харин “БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ТӨР БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ” сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлагын үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцны яамны Орон сууцны хэлтсийн дарга Э.Батболд “Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ”, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ-ын Ерөнхий захирал Г.Мөнхнасан “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төсөл, хөтөлбөр”, БНСУ-ын “Dohwa Engineering” компанийн тээврийн салбарын дэд захирал Доктор Ким Ён Ки “ТХХТ-д дэд бүтцийг хөгжүүлэхэд тулгарч буй гол сорилтууд ба хариу арга хэмжээнүүд”, Сөүлийн Үндэсний Их сургуулийн профессор Иноеун Ли “Метро төслийн төр ба хувийн хэвшлийн түншлэл: Сөүлийн метроны 9-р шугам төслийн жишээн дээр” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулав.

“MACE Annual Meeting-2025” олон улсын арга хэмжээнд Монгол Улсын барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд, гадаад дотоодын 200 гаруй инженер, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд арга хэмжээг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Улаанбаатар метро төслийн менежментийн зөвлөх баг БНСУ-ын “Dohwa Engineering” ХХК, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ, мөн MACE ANNUAL MEETING 2025 олон улсын арга хэмжээний турш орчуулга хийж тусалсан холбооны Дэд ерөнхийлөгч С.Пүрэвдорж, Удирдах зөвлөлийн гишүүд Ж.Амарбаяр, Т.Мөнх-Өнөр, архитектор Минжин нарт талархал илэрхийлье.




Нийтэлсэн: 2025-06-20

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.