• 976-11-330985
  • info@mace.org.mn

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ЛУВСАНЖАМЦ МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНД ЗОЧИЛЛОО.

Өнөөдөр буюу 2024.12.10-нд Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц Монголын Барилгын Инженерүүдийн Холбоонд зочилж, холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон "Барилгын Ерөнхий хууль"-н төсөл боловсруулсан зөвлөх багийн төлөөлөл, холбооны гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар БХБЯ болон БХТ -ийн захиалгаар 2023.07.20-2024.03.07 хооронд гүйцэтгэсэн "Барилгын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ болон тандан судалгаа хийх, хуулийн төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд хийгдсэн Барилгын тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийн судалгаа, "Барилгын ерөнхий хууль"-ийн төслийн концепцийн талаар болон барилгын салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.Уулзалтын үр дүнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай холбооны Удирдлагын баг болон гишүүдтэй сар бүр тогтмол уулзалт зохион байгуулахаар болов.

Барилгын салбарт тасралтгүй 28 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй ууган мэргэжлийн холбоонд хүрэлцэн ирж, салбарын асуудлаар санал солилцсон УИХ-ын гишүүн, архитектор Г.Лувсанжамц таньд мэргэжлийн холбооны байр суурь, бодлого, чиглэл, салбарын инженерүүдийн санал бодлыг сонсон, харилцан ярилцсанд баярлалаа. 



Нийтэлсэн: 2024-12-10

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.