“2024 ОНЫ ШИЛДЭГ”-Т НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
#best_award_MACE
“2024 ОНЫ ШИЛДЭГ”-Т НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Монгол улсын барилгын салбарт бодитой хувь нэмрээ оруулж буй барилгын салбарын инженерүүд, бүтээн байгуулагчдыг шалгаруулан өргөмжилдөг “ОНЫ ШИЛДЭГ” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2001 оноос эхлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү ёслолын ажиллагааны гол зорилго нь барилгын салбарын бүтээн байгуулалтын уураг тархи нь болох салбарын инженерүүдийнхээ мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвар, туршлагыг үнэлж, дүгнэх, дэлгэрүүлэх, тэднийг алдаршуулахад оршдог.
“2024 ОНЫ ШИЛДЭГ”-ийг дараах номинаци, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна. Үүнд:
1. ШИЛДЭГ БҮТЭЭЛ
2. ШИЛДЭГ ИНЖЕНЕР
3. ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР
4. ШИЛДЭГ ОЮУТАН
ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ УДИРДАМЖ
Шагналд нэр дэвшүүлэх бүтээл болон нэр дэвшигчийн шалгуур үзүүлэлт:
1. ШИЛДЭГ БҮТЭЭЛ номинацид нэр дэвшүүлэх бүтээл нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:
1.1. Орчин үеийн техник технологид суурилсан, барилгын норм ба дүрэм, стандартуудын шаардлагад нийцсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй, оновчтой шийдэлтэй 2021-2024 онд бүтээн байгуулалтын ажил нь бүрэн дуусч улсын комисст хүлээлгэн өгсөн барилга байгууламжийн төсөл бол төслийн бүрэн танилцуулга, эдийн засгийн товч үзүүлэлтийг тусгах, төслийн технологийн шийдэл, төслийн онцлог, ач холбогдол, бүтээн байгуулалтын үед ажилласан ажиллах хүчний мэдээлэл, улс орны бүтээн байгуулалтад үзүүлсэн үр дүн, төслийн бодит болон эскиз зураг.
1.2. Орчин үеийн загвар дизайн, шинэ техник технологийг хэрэгжүүлэх, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулах онцгой ач холбогдолтой зураг төсөл бол 2022-2024 онд экспертизээр батлагдсан дүнгэлтийн хуулбар, зураг төсөл зохиогч байгууллагын танилцуулга, төслийг цаашид хэрэгжүүлэх тухай баримт бичиг, зураг төслийг гүйцэтгэсэн архитектор, инженерийн багийн бүрэлдэхүүний танилцуулга, 3D зураг, онцлог технологи, бүтээцийн хэсгийн зураг төсөл.
1.3. Салбарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээг хангасан, мэргэжлийн үр нөлөөг дээшлүүлэх, дэмжих зорилгоор бүтээгдсэн оюуны бүтээл (ном, гарын авлага, норматив баримт бичиг гэх мэт) бол бүтээлийн болон зохиогч (багаар бол багийн нийт бүрэлдэхүүний)-ийн танилцуулга, бүтээлийн талаарх 3 мэргэжилтний тайлбар эсвэл дүгнэлт, хэвлэмэл бодит бүтээлийн дээж, зураг.
2. ШИЛДЭГ ИНЖЕНЕР номинацид нэр дэвшигч нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:
2.1. Мэргэжлээрээ салбартаа 11-с дээш жил, үүнээс сүүлийн 3 жилд тухайн байгууллагадаа ажилласан байх.
2.2. 2023-2024 онд гүйцэтгэсэн бүтээлүүдийн жагсаалт, тэдгээрээс онцлог бүтээлийнх нь танилцуулга, зураг
2.3. Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд оролцсон эсэх
2.4. Байгууллагадаа үр бүтээлтэй, амжилттай хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн, манлайлсан тухай тодорхойлолт
2.5. Холбооны гишүүнчлэлтэй, холбооны үйл ажиллагаанд оролцсон, татварын өргүй жинхэнэ болон гишүүн байгууллагын үндсэн инженер байх.
3. ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР номинацид нэр дэвшигч нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:
3.1. Мэргэжлээрээ салбартаа 5-10 жил, үүнээс сүүлийн 3 жилд тухайн байгууллагадаа ажилласан байх.
3.2. 2023-2024 онд гүйцэтгэсэн бүтээлүүдийн жагсаалт, тэдгээрээс онцлог бүтээлийнх нь танилцуулга, зураг
3.3. Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд оролцсон эсэх
3.4. Байгууллагадаа үр бүтээлтэй, амжилттай хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн, манлайлсан тухай тодорхойлолт
3.5. Холбооны гишүүнчлэлтэй, холбооны үйл ажиллагаанд оролцсон, татварын өргүй жинхэнэ болон гишүүн байгууллагын үндсэн инженер байх.
4. ШИЛДЭГ ОЮУТАН номинацид нэр дэвшигч нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:
4.1. Барилгын салбарын инженер мэргэжлээр төрийн болон магадлан итгэмжлэгдсэн хувийн их дээд сургуулийн 3-аас дээш курсын оюутан байх.
4.2. Суралцсан жилүүдийн голч дүн 3.0-с дээш байх.
4.3. 2023-2024 он хичээлийн жилүүдэд Мэргэжлийн хичээлтэй холбоотой олон улс болон дотоодын уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн байх, түүнийг батлах баримтуудын хуулбар.
4.4. Сургуулийн захирал эсвэл тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшийн тодорхойлолттой байх.
Материал хүлээн авах:
Шалгаруулалтын материалыг номинаци тус бүрээр цахим шуудангаар болон цаасан хэлбэрээр бүрдүүлж өгнө.
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цаг хүртэл /хугацаа хоцроосон материал хүлээн авахгүйг анхаарна уу/
Бүрдүүлэх материалыг доорх линкээр хүлээн авна.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ
Номинаци тус бүрд шалгарсан шагнал, өргөмжлөл, цомыг 2024.12.25 өдөр болох БАРИЛГЫН САЛБАРЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН -ий үеэр гардуулах болно.
Цэнгүүний ширээ захиалгыг доорх утсаар хүлээн авч байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 11-330985, 94940985, 94020984
Цахим шуудан: admin@mace.org.mn, info@mace.org.mn
Нийтэлсэн:
2024-11-26