• 976-11-330985
  • info@mace.org.mn

БҮГД НАЙРАМДАХ ШРИ ЛАНКА УЛСЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ИНСТИТУТТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

“MACE ANNUAL MEETING 2024” оны олон улсын арга хэмжээний үеэр Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо Шри Ланкийн Инженерүүдийн Институт (IESL)-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд талууд инженерийн мэргэжлийг сурталчлах; шинжлэх ухаан, дэвшилтэт техник технологийн мэдээлэл солилцох; хамтарсан арга хэмжээ зохион байгуулах; оюутан, багш нарыг сургалт солилцоо явуулах; олон улс, техник, шинжлэх ухааны бүхий л асуудлаар харилцан мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахаар болов. 

The Institution Of Engineers Sri Lanka (IESL) нь 1906 онд үүсгэн байгуулагдсан, 20,000 гаруй инженерүүдтэй Шри Ланкийн хамгийн том байгууллага юм.

Тус холбооны талаарх дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл энэхүү ЛИНК дээр дарна уу.


Нийтэлсэн: 2024-06-19

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.