• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН ТӨСӨВ, ҮНЭ БҮРДЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн №07/24 тоот тогтоолоор холбооны дэргэд "Барилгын төсөв, үнэ бүрдлийн мэргэжлийн зөвлөл" байгуулахаар шийдвэрлэсний  дагуу энэхүү зөвлөлд ажиллах сонирхолтой мэргэжлийн төсөвчдийг урьж байна.

БАРИЛГЫН ТӨСӨВ, ҮНЭ БҮРДЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ НЬ 

  • -Төсөв, үнэ бүрдэлтэй холбоотой асуудлаар болон Төсвийн суурь норм, дүрмийг шинэчлэх, сайжруулах, Олон улсын сайн жишгийг судлах, хэрхэн нэвтрүүлэх талаар санал, зөвлөмж гаргах;
  • -Барилга, авто зам, эрчим хүчний барилгын салбарын ажилтнуудын цалингийн тариф, материалын жишиг үнэлгээг сайжруулах, судалгаа хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
  • -Барилгын ТЭЗҮ, төсөв, үнэлгээтэй холбоотой асуудлаар Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллана. 

МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛД АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • -Тэргүүлэх болон мэргэшсэн зэрэгтэй төсөвчин  байх,
  • -Төсвийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан ажлын дадлага, туршлагатай байх,
  • -Холбооны гишүүн байх бөгөөд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аль нэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд гишүүнчлэлгүй байх. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • -Тэргүүлэх болон мэргэшсэн зэрэгтэй төсөвчин гэдгийг нотлох гэрчилгээний хуулбар.
  • -Мэргэжлийн зөвлөлд ажиллах хүсэлт. 
  • -Холбооны Ажлын албатай холбогдон жишиг CV бөглөх.

Дэлгэрэнгүй мэдээллийг 66101055, 99009239 утсаар болон info@mace.org.mn мэйл хаягаар авна уу. 


Нийтэлсэн: 2024-05-10

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.