• 976-11-330985
  • info@mace.org.mn

“БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА-2023” ХУРАЛ БОЛНО.

"Барилгын салбарын хөгжлийн чиг хандлага - 2023" онол практикийн бага хурал 2023 оны 11-р сарын 03-ны өдөр болно.

Хурлын зорилго: Барилгын салбарт хэрэгжиж буй шинэ техник технологи, инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг танилцуулах, харилцан мэдлэг туршлага солилцох, салбарын тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэ удаагийн онол практикийн бага хурлын цар хүрээ:

• Барилгын салбарт мөрдөгдөж буй норматив баримт бичгийн тогтолцоо өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, цаашид хэрэгжүүлэх бодлого төлөвлөлт;

• Барилгын зураг төслийн үе шат ба ирээдүйн чиг хандлага;

• Шинэ технологи, Инноваци, Олон улсын туршлага.

ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

Зохион байгуулагчид:

• Барилга, Хот Байгуулалтын Яам (БХБЯ);

• Барилгын хөгжлийн төв (БХТ);

• Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль (Inner Mongolia University of Technology)

• ШУТИС-БАС, Барилгын Инженерийн Салбар (БИС);

• Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо (МБИХ)

Хурлын бүртгэлийг ЭНЭ ЛИНКЭЭР орж бүртгүүлнэ үү. 

Энэхүү хуралд оролцож барилгын салбарын мэргэжил дээшлүүлэлтийн СОНГОН суралцах 1 багц цагийн гэрчилгээ авах бол төлбөр- 50.000 төгрөг.

Төлбөр төлөх мэдээлэл:

Худалдаа хөгжлийн банк, Дансны дугаар: 800024747, Гүйгээний утгад: DCI 2023- өөрийн нэр, утасны дугаар бичих. 

Лавлах утас: 99166352, 99091848, 94940986

 

Нийтэлсэн: 2023-11-02

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.