• 976-11-330985
  • info@mace.org.mn

"BDCM 2023: ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" НЕТВОРК ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Интеллект Групп болон Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо-ноос жил бүр BDCM /Business Development for Construction Mongolia/ Монгол Улсын барилгын төслийн бизнес хөгжүүлэлт” нетворк хурал зохион байгуулдаг билээ. Бид энэ жил нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй “Дахин төлөвлөлт”-ийн төслүүдийг онцлон “ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” сэдвийн дор зохион байгуулж байна.

 Нетворк хурлын үеэр Дахин төлөвлөлт”-ийн төслүүдэд төрийн байгууллагуудын баримталж буй бодлого, төлөвлөлт,  хөрөнгө оруулалтын дэмжлэг болон Дахин төлөвлөлт”-ийн төслийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчны тухай судалгаанд суурилсан мэдээлэл өгөх ба төсөл хөгжүүлэгчид болон санхүүгийн байгууллагуудын санаачлан хөгжүүлж буй шинэ бүтээгдэхүүн болох Дахин төлөвлөлт”-ийн төслүүдэд чиглэсэн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН хувилбаруудыг танилцуулах юм.

Энэхүү нетворк хурал дахин төлөвлөлтийн төслүүдийг хөгжүүлж, хэрэгжүүлж, хөрөнгө оруулж буй талуудад тухайн цаг үеийн хэрэгтэй шаардлагатай мэдээ мэдээллүүдийг /оршин суугчидтай холбогдох хэлцэл, төслийн төлөвлөлт, санхүү хөрөнгө оруулалт, татвар, хууль эрх зүй, дэд бүтэц болон бусад холбогдох/ бодитойгоор хүргэх, цаашлаад төсөлд оролцогч талуудын харилцаа холбоог нэгтгэх, ойлголцлыг бэхжүүлэх; хуралд оролцож буй бүхий л талууд дахин төлөвлөлтийн хүрээний цогц мэдээ, мэдээллийг нэг дороос авах, төсөл хэрэгжүүлэгч талуудад тулгараад буй асуудлуудад шийдлийг олох болон тэдэнд шаардлагатай нөөцүүдийг бүрдүүлэхийг зорьж байна.

ИЛТГЭГЧИД:

-Барилга Хот Байгуулалтын Яам

-Нийслэлийн Орон Сууцны Корпораци,

-Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээний байгууллага

-Санхүүгийн байгууллага

ОРОЛЦОГЧИД:

-Төсөл Хөгжүүлэгч, Хөрөнгө Оруулагч, Гүйцэтгэгч, Сонирхогч талууд

Та бүхэн бизнесийн танилын хүрээллээ тэлэхээс гадна мэргэжил нэгтнүүдтэйгээ асуудал, шийдэл ярилцан, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцохоор хүрэлцэн ирнэ үү. 

Бүртгүүлэх бол энэхүү ЛИНК дээр дарж орно уу.


o   Хэзээ: 2023 оны 11-р сарын 17-ны өдөр

o   Хаана: Асем, Хүн театр

o   Тасалбарын үнэ: 350.000

 

Холбогдох утас: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 11-3390985, 94940985, 99830317

Нийтэлсэн: 2023-10-23

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.