• 976-11-330985
  • info@mace.org.mn

БЭЭЖИНД БОЛОХ “МОНГОЛ, ХЯТАДЫН БАРИЛГЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН 2023"-Т УРЬЖ БАЙНА

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс /БНХАУ/ нь 1949 оноос хойш дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү урт хугацааны харилцааны үр дүнд Монголын барилга, бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтийг хурдасгасан төдийгүй өнөөдөр Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна. Түүнчлэн Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн төслийн 80 орчим хувийг БНХАУ- ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

Мөн  Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн  ба үүний 64 хувийг буюу 12,5 тэрбум ам.долларыг БНХАУ- тай хийсэн худалдаа эзэлж байгаа бөгөөд цар тахлаас хойших дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үе хоёр орны барилга бүтээн байгуулалтын салбарт эерэг нөлөө, чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагаагаа  өргөжүүлэх боломжийг бий болгож байна. 

 Тиймээс Барилга, Хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Барилгын нанган нийлүүлэгчдийн зөвлөл, БНХАУлсын барилгын материалын Тэргүүлэгч “Orient Sunder Window” Групп болон Барилга МН хамтран “Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-ыг 2023 оны 11-р сарын 7-нд  БНХАУ - ын Бээжин хотноо зохион байгуулна.

Энэхүү чуулганд Монгол Улсын барилгын салбарын Төрийн болон Төрийн бус байгууллагын удирдлагууд, БНХАУ - ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, БНХАУ-ын талаас Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ханган нийлүүлэгчид оролцоно. Тус чуулганаар оролцогч талууд санал бодлоо солилцох, бизнесийн гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын боломжуудаа нэмэгдүүлэх, барилгын салбарын эдийн засгийн өсөлтийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Монголын барилгын салбарын зах зээл, онцлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах илтгэлүүд тавигдаж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт, “Бизнес аялал” - ыг зохион байгуулж, хоёр талын бизнес харилцаа холбоо, хамтарсан бизнесийг хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллах болно. Мөн Монгол Улсаас цөөн тооны аж ахуй нэгжид чуулганы тайзнаа төслийн танилцуулга илтгэл тавих боломжоор хангаж байна. 

Иймд БНХАУ- ын барилгын салбарын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой, барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, бизнес эрхлэгч Та бүхнийг “Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-д оролцохыг урьж байна.


Хүний тоо хязгаартай. Бүртгэл 10.25-нд хаагдана, төлбөр орсон дарааллаар оролцогчдийг бүртгэж тоо бүрдмэгц бүртгэл хаагдахыг анхаарна уу. 

Бүртгүүлэх блд ЛИНК  дээр дарна уу. 

 

Холбоо барих:  99907814, 99907816 

“Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган” зохион байгуулах хороо

Нийтэлсэн: 2023-10-16

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.