• 976-11-330985
  • info@mace.org.mn

"ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: ИРЭЭДҮЙН ТӨСЛИЙН УДИРДАГЧ НАРЫГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ" ХУРАЛ БОЛНО

Пи Эм Ай Монголиа Чаптэр-аас зохион байгуулж буй "ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь" олон улсын бага хурал 10 дугаар сарын 14-ний өдөр МПМ event hall-д болох гэж байна.

 Энэ удаагийн хуралд бидний урилгаар олон улсын арвин их туршлагатай  төслийн мэргэшсэн удирдагч нар болон эрдэмтдийн төлөөлөл болох Global PMI® байгууллагын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд indeed.com компанийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал Матт Томлинсон (PgMP, PMP), Хонгконг Сити Их Сургуулийн профессор, PMI Хонг Конг салбарын албан ёсны мастер сургагч багш, HSBC-ийн Төслийн удирдлагын нэгжийн дарга асан Др.Келвин ВАН(PMP), PMI® 9-р бүсийн Ментор Дэнни Чанг(PMP), Bosch компанийн Малайз, Вьетнам, Пенанг орнуудыг хариуцсан дижитал хэлстийн даргаар ажиллаж байсан Ан Ли (PMP) нар онцлох илтгэгчээр оролцох ба PMI 9-р бүс хариуцсан дарга Ёлонда Ким мөн хүрэлцэн ирж байна. Мөн салбартаа тэргүүлж буй дотоодын компанийн удирдлага, менежерүүд уригдан ирж төслийн удирдлагын мэдлэг, туршлагаасаа хуваалцах болно.

Хуралд оролцогчид нь мэргэшсэн төслийн удирдагчид, менежерүүдийн онцлох илтгэлүүдийг сонсож,  хиймэл оюун ухаан ба төслийн удирдлага, өгөгдлийн шинжилгээ, ажайл шилжилт ба байгууллагын өөрчлөлт зэрэг төслийн удирдлагын сүүлийн үеийн чиг хандлага болсон сэдвүүдийн хүрээнд  хэлэлцэж, хоорондоо танилцаж, нетворк хийж, харилцан мэдээлэл, туршлагаасаа хуваалцах, суралцах боломжтой.

Төслийн удирдлагын талаарх шинэлэг мэдлэг, мэдээлэл дүүрэн энэ намрын хамгийн том төслийн мэргэжилтнүүдийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.pmiconference.mn сайтаас авна уу.

Тасалбарыг www.shoppy.mn сайтаас авна уу.

Зохион байгуулагч: ПиЭмАй Монголиа Чаптэр ГҮТББ

Нийтэлсэн: 2023-10-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.