• 976-11-330985
  • info@mace.org.mn

ТУСЛАХ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ТУСЛАХ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ерөнхий зүйл

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”.

Ажлын хамрах хүрээ

Захиргааны албан хэрэгцээнд автомашинаар саадгүй үйлчлэх, автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцаж, хурдан шуурхай, найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бүрэн дунд болон бакалаврын зэрэгтэй;

Мэргэжил:   B, D ангилалтай жолооч

Мэргэшил: Автын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байвал давуу тал болно.

Туршлага:   Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар:

·     Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй аливаа эрсдэлийг тооцож чаддаг байх;

·     Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;

·     Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох чадвартай байх;

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

•  Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

•  Товч намтар;

•  Иргэний үнэмлэхний хуулбар;

•  Боловсролын диплом, гэрчилгээ;

•  Мэргэшлийн үнэмлэх;

•  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

           •   Ял шийтгэл эдэлж байсан эсэх e-mongolia-ийн лавлагаа.

 

Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно. 

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү. 

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр 318 тоот. Утас:99056494

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2023 оны 06 сарын 19-ний 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

Нийтэлсэн: 2023-06-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.