• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ерөнхий зүйл

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”.

Ажлын хамрах хүрээ

“Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн барилга угсралтын ажлын гэрээний гүйцэтгэлийг БНбД, MNS стандартын хүрээ, Монгол Улсын холбогдох хууль журам болон гэрээнд заасан бусад олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хяналт тавьж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Мэргэжил: Барилгын инженерчлэл /073204/, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи /073209/.

Мэргэшил: Барилгын мэргэшсэн болон зөвлөх инженер бол давуу талтай. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,

Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх; Онцгой төвөгшилтэй болон цэвэрлэх байгууламж, барилга байгууламжийн захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажиллаж байсан туршлагатай байх.

Ур чадвар: Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн туршлагатай байх, Төсөвчний сургалтад хамрагдсан байх, Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх, Компьютерын албан хэрэгцээний MS Office, мэргэжлийн AutoCAD программ болон бусад шаардлагатай программыг бүрэн эзэмшсэн байх, Төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, удирдах аргачлалын талаар зохих мэдлэгтэй байх, Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх, багаар ажиллах чадвартай байх.

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

•  Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

•  Товч намтар;

•  Иргэний үнэмлэхний хуулбар;

•  Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;

•  Мэргэшлийн үнэмлэх;

•  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

           •   Ял шийтгэл эдэлж байсан эсэх e-mongolia-ийн лавлагаа.

Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно. 

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү. 

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр 318 тоот. Утас:99056494

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2023 оны 06 сарын 19-ний 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

Нийтэлсэн: 2023-06-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.