• 976-11-330985
  • info@mace.org.mn

ЦАХИЛГААН, АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ЦАХИЛГААН, АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Ерөнхий зүйл

Монгол улсын Засгийн газар “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл”- Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Сүмбэр, Дорнод аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, шинээр барих төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн барилга байгууламжийн гадна цахилгаан хангамж, дотор цахилгаан, тоног төхөөрөмжийн угсралт, автоматикийн угсралтын ажлуудад дараах чиг үүрэг бүхий цахилгааны инженерийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.

 

Ажлын хамрах хүрээ

Барилга байгууламжийн цахилгаан, эрчим хүчний ажлыг гүйцэтгэх явцад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу цахилгааны угсралт, автоматикийн ажлын явцад хяналт тавьж ажиллана.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Мэргэжил: Цахилгааны инженер;

Мэргэшил: Цахилгаан хангамж /Мэргэшсэн инженер байх/;

Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

 

Ур чадвар:

·       Цахилгааны зураг төсөл боловсруулах, цахилгааны угсралтын ажил дээр хяналтын инженерээр ажиллаж байсан бол давуу тал болно;

·       Цахилгааны ажлын төсөв зохиох, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих;

·       Манлайлах төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх;

·       Шийдвэрийн баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй байх;

·       Компьютерын өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;

·       Ажлын ачаалал даах чадвартай байх;

·       Англи болон орос хэлний ярианы болон бичгийн чадвартай байх.       

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

Сонгон шалгаруулалтад оролцогч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

·       Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

·       Товч намтар;

·       Иргэний үнэмлэхний хуулбар;

·       Боловсролын диплом, гэрчилгээ;

·       Мэргэшсэн зэргийн гэрчилгээ;

·       Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал/-ийн тодорхойлолт;

·       Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох  мэдээлэл, баримт;

·       Ял шийтгэл эдэлж байсан эсэх e-mongolia-ийн лавлагаа.

Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно. 

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү. 

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр 318 тоот. Утас:99056494

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2023 оны 06 сарын 19-ний 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

Нийтэлсэн: 2023-06-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.