• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБОО LIRA SAPR ПРОГРАММЫГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР БОРЛУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЛОО

 Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Украйны LIRALAND group-ийн албан ёсны төлөөлөгч боллоо. Ингэснээр иргэний болон барилгын инженерүүдэд зориулсан өндөр чанартай инженерийн програм хангамжийн бүтээгдэхүүн LIRA SAPR-ыг хөнгөлөлттэй үнээр монголчууддаа хүргэх боломж нээгдэж байгаа юм.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 2019 оноос ОХУ-ын “Лира софт” компанийн дистрибьютер болж, үүнээс хойш одоогийн байдлаар 30 гаруй компани, хувь хүнд “Лира 10.х” программыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлээд байна.

Ийнхүү Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо LIRALAND group-тэй хамтран ажиллах болсноор Монголын барилгын салбарынхан барилгын бүтээцийн тооцооны программуудыг хөнгөлөлттэй үнээр авах гарцаа илүү өргөжүүлж чадлаа. 

Нийтэлсэн: 2023-05-29

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.