• 976-11-330985
  • info@mace.org.mn

Архангай аймаг "Барилгын салбарын инженер, техникийн ажилчдын зөвлөгөөн - 2023"



Энэхүү зөвлөгөөнийг Аймгийн ЗДТГазар, Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар зэрэг орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зохион байгуулсан бөгөөд Зөвлөгөөнөөр аймгийн хэмжээнд барилга угсралт, материал үйлдвэрлэл, зураг төсвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 32 аж ахуйн нэгж, байгууллагын захирал, инженер техникийн ажилчдад зориулан барилгын салбарт шинээр батлагдсан норм ба дүрэм, барилга угсралт, материалын чанар аюулгүй байдал, зураг төсвийн үнэ бүрдэлт, шинэ дэвшилтэд технологийг танилцуулах, барилгын салбарт тулгамдаж буй асуудлаар ярилцах зорилгоор зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээнд Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Т.Түмэн-Өлзий "Барилгын инженерийн ёс зүйн баримтлах зарчим", Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул "Барилгын салбарын ажилтны давтан сургалт, тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоо" сэдвүүдээр тус тус илтгэл тавилаа.

Нийтэлсэн: 2023-04-25

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.