• 976-11-330985
  • info@mace.org.mn

Japan tour - 2023 мэргэжлийн техник аялал

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос 2023.04.14-21-ний өдрүүдэд Барилгын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан Япон улсын барилгын салбарын шинэ техник технологитой танилцах, туршлага судлах техникийн аяллыг зохион байгууллаа.
Тус аялалд Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн С.Ариунтуяа, О.Ганчимэг, Б.Жаргал, Хар хорин өргөө ХХК-н захирал Ю.Хандмаа, тус компаний нягтлан бодогч Ю.Үүрийнтуяа, Радиус ХХК-н ерөнхий инженер Д.Түмэнжаргал, тус компанийн халаалт агаар сэлгэлтийн инженер Н.Цэрэнбаатар, Мөнх-Инж констракшн ХХК-н зургийн инженер Т.Балдансамбуу, Санжат ХХК-н барилгын инженер Т.Оюунсувд, Хөтөл хишиг ХХК-н захирал Г.Хишигдүүрэн, аяллын багийн ахлагчаар Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны сургалтын мэргэжилтэн Д.Энхжаргал нар оролцсон юм.
Мэргэжлийн аяллын хөтөлбөрт Сайтамо хотод байрлах Тайсэй Ротик компанийн зам гүүрийн барилгын ажил технологитой танилцах, гадна фасадны материал үйлдвэрлэгч NIHON-BOUEKI компанийн show room-ээр зочлох, Matsumura Gumi барилгын компанийн барилгын ажилтай танилцах, Ёкохама хотод байрлах Bridgeston-ий газар хөдлөлтийн чичиргээ хянах технологитой танилцах гэх мэт техникийн аялал багтсан бол чөлөөт аялалд Токио хотын аялал, Ширайто хүрхрээ, Фүжи уул, Фүжи уулын байгалийн халуун рашаан, далайн аялал, гүзээлзгэний хүлэмжээр зочлох гэх мэт хөтөлбөрүүд байлаа.
Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос зохион байгуулсан тус техникийн аялалд оролцож, олон сайхан дурсамж бүтээлцсэн мэргэжилтнүүддээ баярлалаа.

Нийтэлсэн: 2023-04-24

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.