• 976-11-330985
  • info@mace.org.mn

ШИНЭ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДДАА БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Холбоо шинээр элссэн гишүүн байгууллагуудаа өнөөдөр /2023.04.14/ хүндэтгэн хүлээн авч, гишүүнчлэлийн батламж гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. 

Арга хэмжээг нээж Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд үг хэлж, холбоогоо танилцуулсан бөгөөд Удирдах Зөвлөлийн гишүүн Т.Түмэн-Өлзий “Барилгын инженерийн ёс зүйн баримтлах зарчим” илтгэл тавьж, “Баянбаатар хайрхан трейд” ХХК-ийн Бизнес хөгжил, гэрээ хариуцсан захирал Б.Өлзийжаргал, “Барилга мн” сэтгүүлийн редактор Г.Сувд-Эрдэнэ, “Эстиматор клауд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал М.Одмандах, “PD Solutions” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Г.Дөлгөөн нар компани болон бүтээгдэхүүнүүдээ танилцуулав. 

Энэхүү арга хэмжээний үеэр “Барилга.мн” ХХК, “Баянбаатар хайрхан трейд” ХХК-иуд Монголын Барилгын Инженерүүдийн Холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Батламж гардуулах ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн “Бридж Констракшн” ХХК, “Гидродизайн Инноваци” ХХК, “Барилга МН” ХХК, “Эрчим Төсөл” ХХК, “Мандалт Констракшн” ХХК, “Бүрэн Трейд Девелопмент” ХХК, “Баянбаатар Хайрхан Групп” ХХК, “Прожект Девелопмент Тотал Солюшн” ХХК, “МОГҮМБ Констракшн” ХХК, “Нутгийн Буян Групп” ХХК, “Зиндаа Констракшн” ХХК, “Эрхэс Констракшн” ХХК, “Структур Прожект” ХХК, “Бодь Интернэйшнл” ХХК, “Атмор” ХХК, “НОБЭ” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Бидний цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, амжилт өөд хөтлөх болтугай. 

          

Нийтэлсэн: 2023-04-14

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.