• 976-11-330985
  • info@mace.org.mn

"Барилга, байгууламж ба геотехникийн асуудлууд "сэдэвт олон улсын бага хурал боллоо.

ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн дэргэдэх Геотехникийн судалгааны төв, Хөрсний механик, динамиийн судалгааны профессорын баг, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоотой хамтран "Барилга, байгууламж ба геотехникийн асуудлууд "сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал өчигдөр /2023.03.30/ ШУТИС-ийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд болж өндөрлөлөө. Хуралд оролцсон инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх 1 багц цаг (сонгон) хангасанд тооцож, гэрчилгээ олгов.
2016 оноос Япон улсын Тохоку их сургууль, Кюүшү Их сургууль, Хирошима Их сургуулиудтай хамтран зохион байгуулдаг болсон энэхүү эрдэм шинжилгээний хурлын сэдвийг энэ жил өргөтгөн "Газар хөдлөлийн инженерчлэл"-ийн асуудлыг нэмж Монголын болон Япон эрдэмтэн судлаачид илтгэл тавилаа.
Мөн энэ жилийн бага хуралд БНХАУ, Франц улсын сургуулиудын төлөөлөл оролцож байгаа нь тус бага хуралд оролцогч улс орнуудын хүрээг улам өргөжин тэлж байгааг харуулж байна.
Хурлыг зохион байгуулсан бүх багш нар хамт олонд, ШУТИС БАС-ийн Захирал Б.Нарантуяа танд, хурлыг удирдан зохион байгуулсан Доктор Профессор Э.Нинжгарав багшид талархал илэрхийлье.

Нийтэлсэн: 2023-03-31

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.