• 976-11-330985
  • info@mace.org.mn

«ДХАСК-ДАЧ УЛААНБААТАР 2022» КОНФЕРЕНЦИЙН ИЛТГЭЛҮҮД СОНИРХОЛТОЙ, МЭРГЭЖИЛТНҮҮД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙВ

2022 оны 04-р сарын 28-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд ШУТИС-ийн БАС, БЭХХТ, МБИХ ТББ байгууллагууд хамтран 2 жил тутамд 1 удаа зохион байгуулдаг «ДХАСК-ДАЧ УЛААНБААТАР 2022» конференц маань амжилттай болж өндөрлөлөө. 

Хуралд нийт 70 гаруй инженерүүд хамрагдсан бөгөөд Зөвлөх инженер Б.Мөнхбаяр  «Агаар боловсруулах төхөөрөмжийн урьдчилан халаагчийн хүчин чадлын зохистой хувилбар», Б.Билгүүн «Барилгын халаалтын ачаалалд верандагийн үзүүлэх нөлөөллийн туршилтын үр дүн»,  Ч.Наранцацралт «Цонхны дулаан дамжуулалтын итгэлцүүрийн тооцооны аргачлал»,  У.Уранцэцэг «Хуваарилах коллекторын гидравлик тооцооны аргачлал»,  О.Баатархүү  «Хийн халаалтын системийн шийдлүүд», Зөвлөх инженер У.Батдэлгэр «Орон сууцны агаар сэлгэлтийн системийн төлөвлөлт», О.Дүүрэнбилэг «Хөргөлт, кондиционерийн системийн төлөвлөлтийн олон улсын туршлагаас», Э.Амарбаясгалан «Орон сууц, олон нийтийн барилгын дотор агаарын чанарын үнэлэх хялбар арга» сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүд тавьж, мэргэжлийн инженерүүдийн дунд хэлэлцүүлэг өрнөсөн.   

«ДХАСК-ДАЧ УЛААНБААТАР 2022»-ийн илтгэлүүд эрэлттэй сэдвээр сонирхолтой өрнөж,  оролцогчид ч асуултаар харамгүй буллаа. 2 жил тутамд зохион байгуулж буй энэхүү конференцийг хүлээдэг болсноо ч инженерүүд илэрхийлж байсан юм. 

Мөн хурлын үеэр ШУТИС-ийн Барилга Архитектурын Халаалт агаар сэлгэлт, мэргэжлийн хөтөлбөрийн багш Ч.Наранцацралт, ахлах багш Б.Билгүүн нарын боловсруулсан «Барилгын физик-Барилгын дулаан хамгаалалт» номын нээлт болж, зохиогчид номын танилцуулгаа хийлээ.  

Хуралд хамрагдсан нийт оролцогч нарт Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос мэргэжил дээшлүүлэлтийн гэрчилгээ олголоо. Энэ удаагийн хуралд маань оролцсон нийт илтгэгч, зочид, хамтран ажиллаж, ивээн тэтгэсэн «Европласт» ХХК-ийн удирдлага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    

Нийтэлсэн: 2022-04-29

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.