• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ГАНЗОРИГ "ГАВЪЯАТ БАРИЛГАЧИН" ТӨРИЙН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.

Манай холбооны үүсгэн байгуулагчдын нэг, 2001-2015 оны Ерөнхийлөгч, 2015-2021 оны дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж, холбооны өнөөг хүртэл гадаад дотоод үйл ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан төдийгүй Монгол Улсын барилгын салбарт олон зуун инженерүүдийг бэлтгэх, чадавхижуулах, салбарын норм норматив баримт бичгийг боловсруулах гэх мэт Монгол Улсын барилгын салбарыг хөгжүүлэхэд их үйлсэд хүчин зүтгэж буй  Доктор, дэд профессор, Монгол Улсын Зөвлөх инженер, Монгол Улсын Инженерийн ухааны үндэсний академийн гишүүн Жалайр овогт Эрдэнийн Ганзориг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2022 оны 01-р сарын 26-ны өдрийн 07 дугаар зарлигаар “Гавьяат барилгачин” төрийн дээд цолоор, Холбооны 2013 оны “Хүндэт гишүүн”, ШУТИС-ийн БАС-ийн Доктор, дэд профессор, Монгол Улсын Зөвлөх инженер Жүгдэрийн Гэрэлхүү нь “Гавьяат багш” төрийн дээд цолоор тус тус шагнагдсан бөгөөд Холбооны ерөнхийлөгч А.Ариунболд болон Удирдах зөвлөлийн төлөөллүүд эрхэм хүндэт гавьяатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Гавьяат барилгачин Э.Ганзориг, Гавьяат багш Ж.Гэрэлхүү нартаа Монголын барилгын салбарын мянга мянган инженерүүд, Холбооны гишүүдийн нэрийн өмнөөс баярын мэнд дэвшүүлж, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Нийтэлсэн: 2022-01-31

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.