• 976-11-330985
  • info@mace.org.mn

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Огноо: 2022-01-28      Тендер хүлээж авах сүүлийн хугацаа: 2022-02-10

Тендер шалгаруулалтын нэр: “Соёмбо цогцолбор хүртэлх явган зам, дугуйн замын зураг төсөв” /Хөвсгөл, Мөрөн сум/ 

Тендер шалгаруулалтын  дугаар: БХБЯ/202212119

БХБЯ  нь эрх бүхий тендерт оролцогчдоос: “Соёмбо цогцолбор хүртэлх явган зам, дугуйн замын зураг төсөв” /Хөвсгөл, Мөрөн сум/ зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч мөн түншлэлээр оролцогч дараах нь санхүүгийн чадавхи болон техникийн чадавхи болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд: Байгууллагын ерөнхий танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу  2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50%-аас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019, 2020 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ. Татварын цахим тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолт /Татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ/. Голлох мэргэжилтний чадавхийн талаарх мэдээлэл /ажиллах боловсон хүчний товч мэдээлэл, туршлага/

Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-аас багагүй, ижил төстэй  ажлыг аль жилд нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 он байна. Хийж гүйцэтгэсэн зөвлөх үйлчилгээний Гэрээ, магадлалын дүгнэлтийг ирүүлнэ.

ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.7-д заасны дагуу тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг бичгээр ирүүлнэ. Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагаас тодорхойлолтыг ирүүлнэ. Нийгмийн даатгалын НД 7, 8 тайланг  2021 оны 01-р сараас 2022 оны 1-р сарыг дуустал. Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Тийм   

/Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн 147 дугаар тушаалын дагуу/

ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээцийн зураг төсөл

ЗТ-10.2 Барилга байгууламжийн ажлын төсөв түүнтэй дүйцэхүйц тусгай зөвшөөрлийн шаардлага хангасан байх. 

Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба тендерийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Хаяг: 15170 УБ хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 дугаар байр, БХБЯ-ны 3 дугаар давхар, Утас 76003333 /1150/. Цахим хаяг: www.tender.gov.mn

 


Нийтэлсэн: 2022-01-27

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.