• 976-11-330985
  • info@mace.org.mn

Сургагч багш нарын уулзалт болж байна

Холбоо нь зохион байгуулдаг сургалт бүрийнхээ сургагч багш нарын уулзалтыг мэргэжилтний хүрээ тус бүрээр явуулж байна. Уулзалтуудын үр дүнд 2022 оны сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх юм. Өнөөдөр ДХАС-н хүрээний инженерүүдэд зориулсан сургалтад хичээл заадаг багш нарын уулзалт боллоо. Маргааш буюу 1/7-нд УХАТ-ын угсралтын инженерүүдийн сургалтын, 1/10-нд Цахилгаан хангамж, автоматжуулалтын угсралтын инженерүүдийн сургалтын, 1/11-нд Барилгын удирдлага, зохион байгуулалт, менежментийн инженерүүдийн сургалтын, 1/12-нд ББ-ийн инженерүүд болон барилга угсралтын инженерүүдийн сургалтын сургагч багш нарын уулзалтууд тус тус явагдана. 

Иймд манай холбооны сургалтад суусан болон суухаар төлөвлөж буй инженерүүд санал хүсэлтээ энэ постын доор комментоор болон training@mace.org.mn хаягаар ирүүлнэ үү. Мөн сургалтад сургагч багшаар ажиллах хүсэлтэй салбарын мэргэжилтнүүд 99085635, 94940986 (ажлын өдрүүдэд 9:00-17:00 хооронд) утсуудаар холбогдох эсвэл холбооны байранд ирж уулзана уу.

Нийтэлсэн: 2022-01-07

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.