• 976-11-330985
  • info@mace.org.mn

ОЮУНЫ ШИНЭ БҮТЭЭЛЭЭ ГАРГАЛАА

Холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан “ЛИРА 10 программын гарын авлага”-ыг “Лира софт” компанийн албан ёсны зөвшөөрлөөр орчуулан боловсруулж, өнөөдөр номын нээлтээ хийлээ. 


Тус гарын авлагыг Ph.D, Дэд профессор, Зөвлөх инженер Э.Ганзориг, Зөвлөх инженер С.Пүрэвдорж нарын ахалсан орчуулгын багийнхан буюу Зөвлөх инженер Г.Тулга, Ph.D, Дэд профессор, Зөвлөх инженер М.Сугар, Зөвлөх инженер Ц.Пүрэвдорж, Зөвлөх инженер Б.Жавхлан, Ph.D, Мэргэшсэн инженер О.Алтанзагас, Магистр Н.Саранчимэг, Мэргэшсэн инженер Б.Эрдэнэдаваа, Мэргэшсэн инженер Э.Даваахүү нар орчуулан бэлтгэсэн юм. Номын нээлтэд орчуулгын багийн ахлагч нар болон “Лира-10” программын анхны сургалтад хамрагдсан инженерүүд оролцлоо. 


Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 2021 оноос эхлэн барилгын бүтээцийн тооцооны Лира-9, Лира Сапр программын сургалтуудыг 332 инженерүүдийг хамруулан зохион байгуулж, 2016 онд буюу холбооны 20 жилийн ойд зориулан “Лира-Сапр программын гарын авлага”-ыг боловсруулан хэвлүүлж байлаа. 


Холбоо нь 2019 онд ОХУ-ын “Лира Софт” компанитай хамтын ажиллагаан гэрээний байгуулан, тус программыг борлуулах албан ёсны дистрибьютер болсноор тус программын гүнзгийрүүлсэн түвшний сургалтыг 2 удаа зохион байгуулсан төдийгүй зураг төслийн 30 компанид уг программыг 50 хувийн хөнгөлттэй үнээр нийлүүлсэн байна. 


Энэхүү гарын авлагыг хэвлэн нийтлүүлэхэд сэтгэлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн орчуулгын багийнхандаа, ОХУ-ын Москвагийн Барилгын Инженерийн Их Сургуулийн судалгааны лабораторийн ахлах инженер, аспирант Г.Адъяажав, “Хатанбаатар” ХХК, “Ньюкон” ХХК, “Марс констракшн” ХХК, “Интеллект товер” ХХК, “ЭГЭ” ХХК, “Кон консалтинг” ХХК, “Мөнх инж констракшн” ХХК, “ЁСТ бэйл” ХХК, “Харш прожект” ХХК, “Төгс шугам констракшн” ХХК, “Криетив Монгол” ХХК зэрэг хувь хүн байгууллагууддаа холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.


НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.



Нийтэлсэн: 2021-12-17

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.